Thursday, May 19, 2016

Баримт бичиг судлал


Криминалистикийн бичиг баримт судлал /документологи/
            Тухайн бичиг баримтанд болж өнгөрсөн болон болох гэж буй үйл явдлын тодорхой мэдээлэлтэй уг мэдээлэл нь цаг хугацаа, орон зайд дамжуулахаар бэлтгэгдсэн аргаасаа үл хамаарах материаллаг объектыг /цаас, дүрс болон соронзон бичлэг, компьютерийн диск г.м/ бичиг баримт гэнэ.
Бичиг баримтыг албаны ба иргэний гэж ангилна.
Бичиг баримтыг үйлдлийн шинжээр нь:
       Гараар үйлдсэн бичиг баримт
       Техникээр үйлдсэн бичиг баримт

Криминалистикийн бичиг баримт гэж гэмт хэргийн ул мөрийг өөртөө агуулсан гэмт хэрэг үйлдэгчийн гэмт үйлдлийг нуун далдлах болон илчлэх зорилго бүхий материаллаг объектыг хэлнэ.
            Криминалистикийн бичиг баримт судлалыг судалгааны объектоос нь хамаарч:
       Криминалистикийн бичиг судлал /скрибелоги/
       Криминалистикийн бичиг техник судлал гэж ангилна.
       Криминалистикийн бичиг судлал /скрибелоги/
            Криминалистикийн бичиг судлал гэдэг нь эрүүгийн болон иргэний хэрэгт ач холбогдол бүхий гар бичмэл, гарын үсгийг шинжлэн судлахын тулд тухайн гар бичмэлийн агуулга зүй, үсэг тэмдэгтүүд болон бичигч этгээдийн бичгийн хэв, хэв бүрэлдэх төлөвших, өөрчлөгдөх зүй тогтолыг судалж, түүнийг шинжлэх арга, хэрэгсэл боловсруулах адилтгалын болон оношилгооны асуудлыг шийдвэрлэдэг криминалистикийн тогтолцоо юм.
            Хүн бүр эзэмшсэн боловсрол, мэргэжил болон анатоми, сэтгэл зүйн шинжээс хамааран бичиг үсгийн тодорхой дадалтай болсон байдаг.
Бичих дадалыг
       Техник дадал /үзгээ барих, цаасаа байрлуулах, ширээнд суух дадал/
       Дүрслэх дадал /үсэг, элемент үйлдэх, холбож бичих дадал/
       Утгачлах дадал /үг, өгүүлбэр бүтээх, бичгийн эх зохиох, боловсруулах дадал/
       Бичиг бий болох өвөрмөц онцлог:
       Деаликтизм
       Провентиализм
       Профессионализм
       Аргоизм 
       Вульгаризм
       Архаизм
       Неологизм
       Варваризм
       Экзотизм
       Жаргонизм
       Идиом
       Нутгийн аялага, үг хэллэг
       Хөдөөний үг хэллэг
       Мэргэжлийн үг хэллэг
       Этгээд үг хэллэг
       Бүдүүлэг үг хэллэг
       Хуучин, хэрэглээнээс гарсан үг хэллэг
       Шинэ үг хэллэг
       Гадаад үг хэллэг
       Үндэстний ахуйн үг хэллэг
       Гэмт хэрэгтний үг хэллэг
       Орчуулагддаггүй содон үг хэллэг
       Бичгийн онцгой зуршил
Бичгийн ерөнхий шинж тэмдэгт:
       Бичгийн хэвийн төлөвшилт
       Бичгийн хэвийн бүтэц
       Бичгийн хөдөлгөөний ерөнхий хэлбэр ба чиглэл
       Бичгийн налуулалт
       Бичгийн хэмжээ
       Бичгийн гүйлт
       Бичгийн холболт
       Бичгийн даралт
       Гарын үсэг
            Хүний гарын үсэг гэдэг нь бичигчийн овог нэрийг илэрхийлэх, магадлал, төлөөллийн шинжтэй үсэг, тэмдэгт, дүрсийн хэвшмэл тогтолцоо юм.
            Хүний гарын үсэг бол давтагдахгүй шинж чанаараараа ямар ч нарийн хийсэн тамга тэмдэгнээс давуу талтай.
            Гарын үсгийг галиглалаар нь үсгээс болон үл уншигдах элементээс бүтсэн гэж ангилна. /хосолмол, хураангуйлсан, зурагласан/.
       Интериал
Харьцуулах бичгийг дотор нь
       Чөлөөт загвар
       Туршилтын загвар гэж ангилна.
       Чөлөөт загвар
            Эрүүгийн хэргийг үүсгэн явуулахаас өмнө бичигдсэн бичиг.
Тухайлбал: лекц, ярианы тэмдэглэл, захидал зурвас зэрэг сэжигтний үйлдсэн эх бичиг.
            Чөлөөт загвар нь анхны эх бичиг байдаг тул адилтгал хийхэд онцгой ач холбогдолтой байдаг.
       Туршилтын загвар
            Эрүүгийн хэрэг үүсгэн явуулснаас хойших үе шатуудад сэжиглэгдэж байгаа этгээдээр бичүүлж авсан бичиг, загвар, зурвас, гарын үсэг юм.
       Бичиг баримтын агуулгыг өөрчилсөн шинж тэмдэгүүд
       Баллаж арилгах
       Физик, химийн аргыг хэрэглэх
       Нэмж бичих
       Баримт бичгүүдийн зарим нэгэн хэсгийг солих буюу устгах
       Гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар дуурайлган үйлдэх зэрэг аргыг хэрэглэдэг.
       Баллаж арилгасны шинж тэмдэг
            Баллана гэдэг нь бичээсийг хурц иртэй зэвсгээр хусах буюу баллуурын тусламжтайгаар цаасны 1-2 давхарыг хусаж цэвэрлэн бичээсийг арилгаж, баллах үйлчилэлийн улмаас цаасны гадаргуугийн ширэхг сэвсийх, гадаргуугийн гялгар бүрхүүл эвдэрч давхарга нимгэрэн өнгөний сетка тасрах шинж тэмдэгүүд илэрдэг.
       Химийн бодисоор арилгасны шинж тэмдэг
            Бичээсийг хүчил шүлтийн тусламжтайгаар өнгөгүй болгох буюу арилгадаг.
а/ цаасны өнгө өөрчлөгдөж өнгөт толбо суух
б/  цаасны цавуужилт нурж, фоны сетка гэмтдэг
в/ бэх буюу бал, будаг нь урсаж нийлэх эсвэл нэвтэрч шингэдэг.
Харин цаас цоороогүй тохиолдолд цаасны энгийн буюу 3-р давхаргад бичээсийн тусгал мөр арилаагүй байдаг.
       Нэмж бичсэн шинж тэмдэг:
            Нэмэлт нь өөр орон зайд үйлдэгдэж байгаа учраас үсгийн хэмжээ, даралт, сунгалт, байрлал, харьцаа, огтлол зэргийг үсэг нэг бүрийн хувийн шинжээр адилсгаж үзэхэд ялгаатай болох нь тогтоогдож, нэмэлт нь илэрдэг.

No comments:

Post a Comment