Thursday, May 19, 2016

Бодлого



Гэмт хэрэг зүйлчлэлийн бодлого


№ 1

Төгөлдөр, Шагай нар өөрсдөө хэрэглэж мансуурах зорилгоор 20 гр “мөс” гэж нэрлэдэг метамфетаминий төрлийн бодис худалдаж авахаар ийм бодис бэлддэг эм зүйч Ундрахын гэрт очив. Төгөлдөр, Ундрахтай тохиролцон 400.000 төгрөгийг өгч, Ундрах мансууруулах эмийг хэмжиж, савлаж байх үед тэдний анхаарал хандуулахгүй байгааг ашиглан Шагай ширээн дээр бэлтгэж тавьсан 2 жижиг боодол бүхий зүйлийг авч халааслан авч явсан байна.
Төгөлдөр, Шагай нарыг худалдаж авсан “мөс”-ийг хэрэглэж байхад нь цагдаагийн ажилтнууд барьж, үзлэг хийхэд Шагайн хулгайлсан элсэрхэг 2 боодолтой зүйлийг хурааж авсан. Шинжилгээ хийж үзэхэд 1.25 гр, 1.5 гр бүхий мансууруулах бодис илэрсэн. Тэдний мэдүүлгээр Ундрахын гэрт нэгжлэг явуулахад 15 боодол бүхий 1.5 граммаар савласан сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлсэн байна.
№ 2
Дүгэр 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэртээ эхнэр Тамирыг бусадтай хардан зодож, биед нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах гэмтэл учруулсан. Тамир эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсний дараа бие нь бүрэн эдгэрсэн ба нөхрөө уучилж сайн дураар эвлэрсэн тул Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргажээ.
Харин Цагдаагийн байгууллагаас Дүгэрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад тэрээр 2014 оны 3 дугаар сарын 18-нд бааранд эрчүүдийн баяр тэмдэглэн архи ууж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан Доржтой маргаан үүсгэж, архины шил хагалан түүний толгой руу цохиж, нүүрэнд ердийн явцаар арилахгүй сорви бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учруулсан,
Мөн Дүгэр 2010 оны 7 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 5-нд эдлээгүй үлдсэн 1 жил хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай болох нь мөрдөн байцаалтын явцад тус тус тогтоогдсон.


No comments:

Post a Comment