Thursday, May 19, 2016

Криминалистик

Криминалистик

Криминалистикийн онол
            1891 онд Австрийн эрдэмтэн Ганс Гросс /Hans Gross/ криминалистик “Criminalis” гэдэг нэр томъёог хэрэглэж, уг эрдэмтэн гэмт хэргийг олж илрүүлэх шинжлэх ухааныг криминалистик гэж нэрлэжээ.
“Шүүхийн мөрдөн байцаагч ба цагдаагийн түшмэлийн мөрдлөг болгох зүйл” номоо хэвлүүлсэн нь тухайн үедээ нотлох баримттай ажиллах бүх арга хэрэгслийг нэгтгэн цэгцэлж, мөр, хэргийн баримт цуглуулах, шинжлэх талаар зөвлөмж өгч, гэмт хэрэг үйлдэх, нуун далдлах зарим аргыг тодорхойлон бичиж, ноцтой гэмт хэрэг илрүүлэн мөрдөх арга зүйг томьёолж өгсөн явдал болсон. Энэхүү номоо 3 дахь удаагаа 1898 онд
“Шүүхийн мөрдөн байцаагчийн мөрдлөг нь криминалистикийн тогтолцоо мөн”
нэрээр хэвлүүлэв. 
            Энэ нь чухамдаа гэмт хэрэг илрүүлэх урлаг хэмээн нэрлэгдэж байсан мэдлэгийн энэхүү салбарыг бие даасан шинжлэх ухаан болгох суурийг тавьж “Криминалистик”  хэмээн нэрлэх үндэс болжээ. 1906 онд уг бүтээл англи хэлнээ “Criminal investigation” буюу “Гэмт хэрэг мөрдөхүй”нэрээр хөрвүүлэгдсэн нь Англи-Саксоны эрх зүйн тогтолцоот улс орнуудад ийнхүү нэрлэж заншихад хүргэсэн юм. 
            Эрх зүйн тогтолцооноос хамаарч криминалистикийн шинжлэх ухааныг зарим улс оронд өөрөөр нэрлэж Police science буюу  Цагдаагийн шинжлэх ухаан, Энэтхэг болон далайн зарим орнуудад Forensic science буюу  Шүүхийн шинжлэх ухаан хэмээн нэрлэхийн сацуу шинжлэх ухааны тогтолцоо, бүтэц, харьяалал нь ялгаатай байгаа билээ.
                        Криминалистик нь гэмт хэргийн явц зүйн ба гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийн болон оролцогчдын тухай мэдээлэл үүсэж бий болох, нотлох баримтыг цуглуулах, шинжлэх, үнэлэх, ашиглах зүй тогтлууд, уг зүй тогтол дээр үндэслэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, арга зүй, арга барил, шинжлэх тусгай арга ба хэрэгслийг боловсруулдаг шинжлэх ухаан юм.
“Криминалистика”. Р.С.Белкин. М., 1999
            Криминалистикийн мөн чанар нь “мөрдөх” гэсэн агуулгатай. Мөрдөх гэдэг ойлголтонд гэмт этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, баривчлах, мөрдөн байцаах, нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагааны тактикийн арга зүй байдаг юм.
´ Гэмт явдалд холбоотой бүх үзэгдлийн зүй тогтлыг судалж, түүнд үндэслэн гэмт хэргийг “мөрдөх нотлох” шинжлэх ухаанч аргачлалыг боловсруулдаг мэдлэгийн цогц юм.

Криминалистикийн шинжлэх ухааны судлах зүйл:
v Криминалистикийн удиртгал. /Криминалистикийн ойлголт, зорилго, зарчим, зорилт, тогтолцоо, хэл/
v Гэмт хэргийн механизмын /бүтэц/ зүй тогтол
v Гэмт хэрэг ба түүнд оролцогчдын тухай мэдээлэл үүсч бий болох зүй тогтол
v Нотлох баримттай ажиллах зүй тогтол /илрүүлэх, бэхжүүлэх, тусгаарлаж авах, шинжлэх, үнэлэх, ашиглах/
v Гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх, таслан зогсоох хэрэгсэл
Криминалистикийн шинжлэх ухаан нь:
´ Криминалистикийн ерөнхий онол
´ Криминалистикийн техник зүй
´ Криминалистикийн тактик зүй
´ Криминалистикийн арга зүй /тодорхой төрлийн гэмт хэргүүдийг мөрдөх, таслан зогсоох арга зүй/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
´ Криминалистикийн ерөнхий онол
            Криминалистикийн судлах зүйл, тэдгээрийн дотоод, гадаад харилцааг илэрхийлэх үзэл, онолын баримтлал, бүлэглэл, ойлголт, арга, тодорхойлолт, нэр томъёонуудын тогтолцоог хэлнэ. Ерөнхий онол нь криминалистикийн  арга судлалын үндэс нь болно.
´ Криминалистикийн техник зүй
            Нотлох баримтыг цуглуулах, шинжлэх болон гэмт хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зориулагдсан хэрэгсэл, арга барил, арга зүйг хэрэглэж техникийн зөвлөмжийн шинжлэх ухааны үзэл баримтлалыг багтааж буй криминалистикийн салбар юм. Криминалистикийн техник зүйн хэрэгсэл, арга барил, арга зүй нь байгаль техник, хүмүүнлэгийн ба эрх зүйн мэдлэгүүд дээр суурилагдана.
´ Криминалистикийн тактик зүй
´ Гэмт хэрэг илрүүлэх,  мөрдөх ажлыг зохион байгуулах, төлөвлөх, байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъектийн зан үйлийн чиг шугам тодорхойлох шинжлэх ухааны мөрдлөг, түүнд суурилсан практик зөвлөмжийн тогтолцоо юм.
´ Криминалистикийн тактик зүйн үндсэн зорилго нь байцаан шийтгэх ажиллагаа, нотлох баримт цуглуулах, шинжлэх үйлдэлийг төлөвлөлт-зохион байгуулалтын болон тактикийн хамгийн үр дүнтэй хувилбараар хангах явдал болж байдаг.
´ Логик, сэтгэл судлалын ухааны мэдлэг нь тактик зүйн онолын суурь нь болдог.
´ Криминалистикийн арга зүй
´ Тодорхой төрлийн болон бүлэг гэмт хэргүүдийг мөрдөх, таслан зогсоох арга зүй юм. Энэ нь хүн амь, дээрэм, хүчин, хулгай, залилан гэх мэт гэмт хэргийг мөрдөх, таслан зогсоох арга зүйн заавар, зөвлөмжүүдийн шинжлэх ухаанлаг үзэл баримтлалын тогтолцоо юм.
´ Криминалистикийн арга судлал
´ Криминалистик аргачлал нь гэмт этгээд болон хэрэгт ач холбогдол бүхий нотолгооны зүйлийг олж илрүүлэх, судлан шинжлэх ба мөрдөн байцаах ажиллагаа явуулах зорилготой дэс дараалалтай гүйцэтгэх үйлдэлүүдийн систем юм.


                                                           арга
                Ерөнхий                        тусгай                       заримдаг

´ Ерөнхий /ерөнхий шинжлэх ухааны/ арга
Ø  Мэдрэхүйн арга
-       Ажиглалт
-       Тодорхойлон бичилт
-       Харьцуулалт
-       Туршилт
-       Загварчлал
Ø  Логик аргууд
-       Анализ
-       Синтез
-       Индукци
-       Дедукци
-       Аналоги
-       Хийсвэрлэл
Ø  Математик арга
-       Хэмжилт
-       Тооцоолон бодох
-       Геометрийн байгууламж
-       кибернетик
´ Криминалистикийн тусгай арга
´ Криминалистикийн адилтгалын арга
´ Дактилоскопийн арга
´ Зэвсэг судлал
´ Үнэр судлал
´ Байцаан шийтгэх ажиллагааг төлөвлөх арга
´ Илрүүлэх, мөрдөх ажлыг зохион байгуулах арга
´ Криминалистикийн заримдаг арга
´ Физик, химийн арга: Бодис эд юмсын найрлага, гадаад, дотоод бүтэц, физик, химийн шинжийг тодорхойлох
´ Биологийн арга: Хүн болон цогцост хамаарал бүхий биологийн гаралтай мөр-бодис /цус, үрийн шингэн г.м/ зэргийг шинжлэхэд ашиглана.
´ Антрополог, антропометрийн арга: Хэн болох нь тодорхойгүй цогцос болон таслагдсан эд эрхтэний хэсгээр хүний хэмжил зүйн аргыг ашиглан дүр, төрхийг сэргээх, бүлгийн харъяалал, ясны үлдэцээр хэнийх болохыг тогтоох, хүний дүр, төрхийн шинж тэмдгүүдээр нь гэмт этгээдийг эрэн сурвалжлах зэрэг асуудлуудыг судалдаг.
´ Социологийн арга:
´ Сэтгэл судлалын арга /Психологи/: Байцаалтын тактикийг боловсруулах, арга тактик зохиох үед ашиглана.
´ Криминалистикийн зорилго
´ Криминалистикийн ерөнхий зорилго нь хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын /цагдаа, мөрдөх алба, хил хамгаалах алба, маршалын алба/ гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх буюу хувь нэмэр оруулах явдал юм.


Криминалистикийн тусгай зорилго нь: 
1. Криминалистикийн судлах зүйлийн үндэс болж буй бодит зүй тогтол болон парадоксыг үргэлжлүүлэн судлах, шинжлэх ухааны хөрс суурь болох ерөнхий ба тусгай онолыг хөгжүүлэх
2. Гэмт хэрэг мөрдөх ажлын техник – криминалистикийн хангамжийг байгаль, техник, хүмүүнлэгийн шинжлэх ухааны ололтыг ашиглах замаар сайжруулах, шинээр боловсруулах
3. Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны зохион байгуулалт, тактик, арга зүйн үндсийг боловсруулах, сайжруулах, энэ зорилгоор мөрдөн байцаалт болон шүүхийн практикыг нэгтгэн судлах
4. Гэмт хэрэг таслан зогсоох криминалистикийн арга, хэрэгслийг боловсруулах
5. Гадаадын криминалистикчдын ололтыг судалж гэмт хэрэг мөрдөхөд болон шинжлэх ухааны судалгаанд ашиглах явдал юм. Криминалистикийн тодорхой зорилго гэдэг нь цаг үеийн шинжтэй, тухайн үе шатанд шинжлэх ухааны өмнө оршиж буй шийдвэрлэвэл зохих асуудал юм.
´ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
´ 1928 он - Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн тоо бүртгэлийг хөтөлж эхэлсэн.
´ 1930 он - Бичиг гарын үсгийн анхны шинжилгээг Судар бичгийн хүрээлэнгээс Д.Нацагдорж, Цэвэл Дотоодыг хамгаалах газраас Доноров нар хийж дүгнэлт гаргаж байсан.
´ 1937 он - ОХУ-ын мэргэжилтэн сургагч эмч А.И.Кусевицкий задлан шинжилгээ хийж анхны дүгнэлт гаргаж байсан.
´ 1940 он - Дотоод явдлын яамны сайдын 1940 оны 661 тоот тушаалаар УЦСГ-ын Гүйцэтгэх албаны хэлтэст хээ шинжээчийн орон тоог баталж гэмт хэргийн тоо бүртгэл, хурууны хээ авах, гэмт хэрэгтний гэрэг зураг авах ажлуудыг хийж байсан байна.
´ 1944 онд Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд Шинжлэн магадлах техники йн тасаг байгуулж ажиллуулснаар одоогийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эх үүсвэр тавигджээ.
´ Магадлан шинжлэх Техникийн тасаг нь 1960 онд УЦСЕГ-ын Криминалистикийн хэлтэс, 1974 оноос хими, физик, биологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулснаар УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтэс, 1988 оноос эхлэн Криминалистикийн Шинжилгээний төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.
´ Монгол Улсын Засгийн газрын 2002 онд 9-р сарын 18-ны өдрийн 189 тоот тогтоолоор Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц орон тоог шинээр батлан “Криминалистикийн шинжилгээний төв”-ийг “Шинжилгээний хүрээлэн” болгон өргөтгөв.
´ 2005 он - Монгол Улсын Засгийн Газрын 2005 онд 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяа "шүүх эмнэлгийн магадлах төв", Сангийн сайдын дэргэдэх "Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо", Цагдаагийн ерөнхий газрын "Шинжилгээний хүрээлэн"-г нэгтгэн Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Шүүхийн шинжилгээний үндэсний төв"-ийг байгуулсан.
´ 2007 он - Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн харьяанд аймаг, нийслэлийн шинжилгээний алба байгуулсан.
´ 2009 он - ДНХ-ийн шинжилгээ хийж эхлэсэн.
´ 2009 он - Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
´ 2009 он - Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 19 дүгээр тогтоолоор тус байгууллагыг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" болгосон.
´ 2009 он - Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганаар "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийг баталсан.








2 comments:

  1. хэрэгтэй мэдлэг, мэдээлэл олгож буйд баярлалаа.

    ReplyDelete